Ажлын сул орон тооны зар

1. Архив, бичиг хэргийн ажилтан.- Дээд боловсролтой, компьютерийн өргөн хэрэглээний программууд болон оффисын тоног төхөөрөмжүүдийг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах боломжтой байх. Архив бичиг хэргийн мэргэжилтэй болон тухайн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

2. Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн- Багш, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал 09, хүмүүнлэг 22, социологи, соёл судлал 0314, төрийн удирдлага 041303, гэр бүл судлалын мэргэжилтэй байх. Тухайн чиглэлээрээ ажиллаж байсан болон Төрийн албаны шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн бол давуу тал болно.

3. Нярав.- Дээд боловсролтой, компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн, ёс зүйн болон харилцааны соёлтой, хариуцлагатай, байгууллагын, орон нутгийн болон нийтийн  өмч эд хөрөнгө, бараа материалыг бүртгэлжүүлэх, бүрэн бүтэн байдал, кассын орлого зарлагыг хариуцах. няравын мэргэжилтэй болон тухайн чиглэлээрээ ажиллаж байсан  бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

- Ажилд орохыг хүссэн өргөдөл

- ТАХ-ын анкет

- Мэргэжлийн болон Иргэний үнэмлэхний хуулбар.

Материалыг 2022.01.31-ны өдрийг хүртэл хүлээж авна.

Баянгол сумын ЗДТГ. Утас:8877-9997