Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Жил бүр Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөдөг уламжлалтай. Өнөөдөр төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцсэн сумын ИТХ-ын мэргэжилтэн Б.Мягмарсүрэн, ЗДТГ-ын ХААТ-ийн мэргэжилтэн Б.Учралт, Ц.Лхамсүрэн нар тангараг өргөж, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан үнэнч шударгаар ажиллахаа тангараглалаа.