Тус хуралдаанаар сумын ИТХ-ын даргад МАН-ын бүлгээс Д.Чинзоригийг нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Даржаа овогтой Чинзориг Баянгол сумын ИТХ-ын даргаар сонгогдлоо.
Сумын Засаг даргаар Д.Бямбатогтохыг нэр дэвшүүлж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргад уламжилхаар боллоо.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр
1. Д.Чинзориг
2. С.Энхээ
3. Ж.Адъяасүрэн
4. Г.Алтангэрэл
5. Г.Нямбалдан
6. Б.Оюунболд
7. Ц.Чулуунтогоо нар сонгогдсон байна.