Сумын Онцгой комисс, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Аймгийн Онцгой байдлын газрын гамшгийн хяналтын улсын ахлах байцаагч А.Балжинням, галын аюулгүй байдлын байцаагч Г.Балжинням нар ирж сумын Онцгой комисс болон мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж баталгаажууллаа.

Мөн энэ үеэр сумын ЭМТөв болон Эмийн сангуудын галын аюулгүй байдлыг шалгаж, албан шаардлага хүргүүлж, үүрэг даалгавар өгч ажиллалаа.