Засаг даргын Тамгын газар
Баянгол сумын Засаг даргын Тамгын газар
Үйл ажиллагааны чиглэл:
Орон нутгийн нийгэм эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, төрийн удирдлагыг нутгийн удирдлагатай хослуулах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ өгөх чиг үүрэгтэй.
Бүтэц, зохион байгуулалт:
Сумын Засаг даргын Тамгын газар нь “Сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 2018 оны А/496 дугаар захирамжаар 22 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Сумын Засаг даргын Тамгын газарт Мал эмнэлэгийн тасаг, Хөдөө аж ахуйн тасаг, Санхүүгийн алба ажиллаж байна.
Үзүүлэх төрийн үйлчилгээ:
- Улсын бүртгэлийн үйлчилгээ
- Нийгмийн халамжийн үйлчилгээ
- Нийгмийн даатгалын үйлчилгээ
- Газартай холбоотой үйлчилгээ
- Мал эмнэлэгийн тасгийн үйлчилгээ
-Хөдөө аж ахуйн тасгийн үйлчилгээ
- Хүүхэд хамгаалал, гэр бүлтэй холбоотой үйлчилгээ
- Архивын үйлчилгээ
- Өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авах үйлчилгээ
- Хууль эрх зүйн үйлчилгээ
- Санхүүгийн албанаас үзүүлэх үйлчилгээ
- Татвартай холбоотой үйлчилгээ
Хаяг: Баянгол сумын 6 дугаар баг Их-ширээ
Утас: 9207-7878
Цахим хаяг: Uv.bayangol@gmail.com
Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт 09.00-18.00
Өргөдөл гомдол /бичиг хэрэг, архив, мэдээлэл/ хариуцсан ажилтан
Г.Отгончулуун 89930094