Баянгол сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/34 дүгээр захирамжийг хэрэгжүүлэхээр орон нутгийн өмчит бүртгэлтэй хөрөнгийн дуудлага худалдааг сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна. Дуудлага худалдааг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт ЗДТГ-ын иргэний танхимд зохион байгуулна.
ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН МЭДЭЭЛЭЛ
Дуудлага худалдаанд оролцогчид худалдан авах үнийн саналыг дугтуйнд битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үнийн саналыг 2022 оны 5-р сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хүлээж авна, 11 цагт нээнэ.
Байгууллага, хөрөнгийн нэр Баянгол сумын ИТХ-ын Toyota Hilux маркийн автомашин
Улсын дугаар 78-89 ӨВР
Үйлдвэр-лэсэн он 2003 он
Ашиглал-тад орсон он 2014
Арлын дугаар RZN2150007357
Моторын дугаар -
Балансын үнэ 30.000.000
Хуримтлагд-сан элэгдэл 13.700.000
Үлдэх өртөг 16.300.000
Худалдах доод үнэ 16.300.000
Дэнчин-гийн хэмжээ 1.600.000
Оролцохыг сонирхсон иргэд, аж ахуйн нэгж дараах материалыг бүрдүүлнэ.
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт ЗДТГ-аас авна.
- Хувь хүн бол иргэний үнэмлэх хуулбарын хамт.
- Дэнчин тушаасан баримт, Худалдах доод үнийн 10%.
- Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын газрын үнэмлэх.
Жич: Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 88293383, 80999090,88309030 дугаарын утсаар болон Засаг даргын Тамгын газраас ирж авна уу.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР