"Тэрбум мод" үндэсний хөтөлбөр болон Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас Говь хээрийн бүсийг навчит модны суулгацаар ойжуулах ажлын хүрээнд Баянгол сумын төвийн зүүн хойд талд Онгийн гол дагуу 8 га газар хамгаалалтын ойн зурвас байгууллаа.
Тус ажлыг Ойжуулах ажил гүйцэтгэх эрх бүхий мэргэжлийн байгууллага болох "Их Сумт Хайрхан" ХХК гүйцэтгэж 8 га талбайд 10600 ширхэг навчит модны суулгацыг суулгасан бөгөөд цаашид 3 жилийн хугацаанд усалгаа арчилгааг хариуцан ажиллах юм.
Тус ажил нь 121,800,116 төгрөгийн өртөгтэй.