Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт нийтийг хамарсан ажлын төсөл бичиж "БЭЛЧЭЭРИЙН ХОРТОН" төсөл дэмжигдэн 1-р багийн Жаргалант, 2-р багийн нутаг Өргөн зүлэг, Шар татуур хэмээх газруудад нийт 6 тонн бактержуулсан бэлдмэлийг 3000 га газарт бэлчээрийн хортон мэрэгч ихээр тархасан газруудад цацлаа.
Тус нийтийг хамарсан ажлыг 5 хоногийн хугацаанд гүйцэтгэж, ажил идэвхтэй хайж буй 15 иргэнийг ажиллууллаа. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэж буй иргэдэд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, нүдний шил, бээлий, маскаар ханган ажиллав.