Үхсэн мал, амьтны сэг зэмийг устгах, халдваргүйтгэх ажлыг сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг, Мал эмнэлгийн тасаг, Эх-Онги БГБХН МЭҮН-ийн эмч мэргэжилтнүүд 2021оны 04-р сарын 15-аас 04-р сарын 21-ны өдрийг хүртэлх хугацаанд шуурхай зохион байгууллаа. Энэ ажлыг Өндөр-Өнц 1-р баг, Цагаан булан 3-р баг, Ширээ 6-р баг нийт 3 цэгт төвлөрүүлэн 1, 2, 3 ,4, 5, 6-р багын нутаг дэвсгэрээс цуглуулсан малын сэг зэм болох тэмээ-165, адуу-125, үхэр-131, хонь-1388, ямаа-1546, нийт 3355 малын сэг зэмийг стандартын дагуу булж ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Энэ ажлыг хамтран хийж гүйцэтгэсэн сумын шуурхай албаны бүрэлдэхүүн, Эх-Онги БГБХН, малчид та бүхэнд талархал илэрхийлье.